Аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцэн 87.7 хувьтай буюу хангалттай хэрэгжсэн хэмээн дүгнэлээ. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн бодлого, хүн ам, нийгмийн бодлого, нутгийн удирдлагын бодлого гэсэн 3 үндсэн бүлэг, 12 зорилт, 88 арга хэмжээ тусгагдсан юм.