Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон жил бүрийг зорилтот жил болгон зарлаж ажилладаг. Энэ хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хүүхэд, залуучуудад өвлүүлэх, ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон баталлаа. Зорилтот жилийн ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг аймгийн ИТХ-д тайлагнахыг аймгийн Засаг даргад, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулж сумын ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.