Сумдын шинээр сонгогдож, томилогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга нарт аймгийн бодлого шийдвэрийг танилцуулах, аймаг орны цаг үеийн ажилтай холбоотой мэдээлэл, үүрэг чиглэл өгөх зорилготой нэгдсэн сургалт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сумдын удирдлагууд доорх сэдвүүдээр номын дуу сонсоно.
1. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэл
2. ИТХурал, Засаг даргын хамтын ажиллагааны талаар
3. Аймаг, сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар
4. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн сумдтай хамааралтай зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал
5. Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, чиглэл
6. Боловрол, соёлын салбарт баримтлах бодлого, чиглэл
7. Эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлого, чиглэл
8. Хүүхэд, гэр бүл, залуучуудын талаар баримтлах бодлого, чиглэл
9. Өвөл, хаврын цаг уурын тойм мэдээ, эрсдлийн үнэлгээ
10. Мал аж ахуйн салбарынталаарбаримтлах бодлого, чиглэл /2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, цаашид анхаарах асуудал/
11. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах арга зам
12. Хүн амын мэдээллийн сан болон бусад программ хангамж, тооллого, судалгааны талаар
13. 2017 оны төсвийн тухай болон төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай
14. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал
15. Байгаль орчин, аялал жуулчлалын талаар баримтлах бодлого, чиглэл
16. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал
17. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл
18. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон анхаарах зарим асуудал
19. Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албаны стандартын хэрэгжилт
20. Аймгийн Засаг даргаас сумдын Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээ, гэрээнд тусгах санал
21. “Зорилтот жил”-ийг сумдад зохион байгуулах тухай
22. “Архидалтүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай
23. Цаг үеийн ажилтай холбоотой мэдээлэл, үүрэг чиглэл өгөх