Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаа төрийн жинхэнэ албан хаагчийн 27 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласнаас 22 ажлын байранд 223 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалтыг 12 дугаар сарын 8-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Эцсийн дүнгээр 15 ажлын байранд 81 иргэн тэнцэж, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгүүлэв.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн тусламж хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Нийгмийн даатгалын хэлтсийн Хархорин сумын магадлан их эмч, Сант сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн үржлийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэнгийн нийт 5 сул ажлын байранд иргэд бүртгүүлээгүй байна.