Аймгийн Засаг даргын зөвлөлийн шинэ оны анхдугаар хуралдаан /2017.01.03/ хуралдаж “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 568 дугаар захирамжаар зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах аймгийн хороог аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулан байгуулсан. “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөг дээрх аймгийн хороо, аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөхүүдийн зөвлөл, аймгийн ахмадын хороо, сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийт ахмад, иргэд, олон нийтийн оролцоотой хэрэгжүүлнэ. Зорилтот жилийн ажлын нээлтийг 1 дүгээр сардаа багтаан зохион байгуулна.