Улсын хэмжээнд 17 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Дээрх аймгуудад Өвөрхангай аймаг багтаж байгаа бөгөөд манай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Гучин-Ус сумдад өвөлжилт хүндрээд байна. Тус сумдад аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж, өвөлжилт хүндэрсэн өрхүүдэд өвс, тэжээлийн тусламж олгохоор боллоо. Тухайлбал өвөлжилт хүндэрсэн 6 сумын малчин өрхүүдэд 6000 боодол өвс, 2400 шуудай тэжээл, 100 хүртэлх тонн няцалсан будааг хувиарлан өгөх юм.