Орон нутагт худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас А3 сертификат олгох сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтад төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдаж байна.
Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авч, тэнцсэн иргэдэд А3 сертификатыг олгох юм. А3 сертификаттай болсноор сум, орон нутагт зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах боломжтой болох юм. Иргэд худалдан авах ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор тендерийн үйл явц илүү нээлттэй, ил тод болох нөхцөл бүрдэнэ.. Шалгалтыг энэ сарын 20-ны өдөр буюу баасан гарагт зохион байгуулна.