Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хойч үеийнхэнд өвлүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2017.01.26/ зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж
аймгийн аймгийн Засаг дарга Г.Ганболд
аймгийн Засаг даргын орлогч, “Ахмадаа дээдлэх жил”-ийн Ажлын хорооны дарга О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, “Ахмадаа дээдлэх жил”-ийн Ажлын хорооны нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат багш, доктор Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Өвөрхангай аймгаас төрөн гарсан гавьяат цолтнууд, Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан депутатууд, ахмадын төлөөллүүд оролцов.
Өвөрхангай аймгаас төрөн гарсан гавьяат цолтнууд, Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан депутатууд
Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө
өдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр