• Албан ёсны цахим хуудас
“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ахмадууддаа танилцууллаа

Аймгийн Засаг даргын 2016 оны 568 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хороог байгуулсан.  Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр захирамжаар “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын хугацаанд хийж хэргжүүлэх 2 зорилт, 27 арга хэмжээг төлөвлөн баталсан юм. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээний үеэр “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ахмадууддаа танилцууллаа. Тус ажлын төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны гишүүд хэлж байв.

 

2017-01-26 20:14:22