Өвөрхангай аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон Д.Тогтохсүрэн “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, 2 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод тус хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ сарын 6-наас 9-ний өдрүүдэд аймагтаа ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.03.06/ төрийн албан хаагчидтай уулзаж “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим онцлогуудаас танилцуулж, тэдний саналыг сонслоо. Тэрээр төрийн албыг улс төрөөс хараат бус, тогтвортой байлгах, хариуцлагыг өндөржүүлэхэд шинээр боловсруулсан хуулийн гол зорилго оршиж байгааг онцлов. Ирэх 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэх УИХ-ын хаврын чуулганаар 7 хэсэг, 33 бүлэг, 116 зүйлтэй “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх юм байна.