УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачилгаар “Залуу малчдыг дэмжих аян” төсөл 21 аймагт хэрэгжиж байгаа билээ. Уг аян өнөөдөр /2017.03.14/ Өвөрхангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албаны чадамж, залгамж халаа, тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар санал бодлоо хуваалцан, Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад тодорхой сэдвүүдээр лекц уншиж, сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа.
УИХ-ын гишүүн Д.Гантулга Монголын морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөдэнэ хүрээнд тус холбооны салбар зөвлөлийг Өвөрхангай аймагт байгуулах, амьдралын төлөө зүтгэж яваа, хөдөлмөрч залуу гэр бүлд 50 эм төлөг хандивлах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Түүнчлэн “Залуу малчдаа дэмжих аян”-ыг “Монгол минь” тоглолтоороо дэмжин хамтран ажиллаж буй Увертюра хамтлаг уран бүтээлийн дээжсээ Арвайхээрчүүддээ толилуулна.