Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас энэ сарын 15-ны өдөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Хурлын байгууллагаас гаргах шийдвэрийн үндэслэл, Төсвийн харилцаа, зохицуулалтын талаарх арга зүй, Хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, Ажлын байрны тодорхойлолт, боловсруулах, үр дүнгийн гэрээ байгуулах, ажлын төлөвлөлтийн арга зүйн талаар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар номын дуу сонсож байна.