Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 8-нд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 2, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 1 эх амаржсан бөгөөд мэндэлсэн хүүхдүүд 3-уулаа хүү байв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн ээжүүдэд талархал илэрхийлж баярын мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг илгээжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол улсад 161 эх амаржиж, үүний 68 нь орон нутагт төрсөн бол Улаанбаатар хотод 93 хүүхэд мэндэлсэн байна.