Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн захиргаа, боловсрол, соёл, биеийн тамир, спорт, санхүү, цагдаа, шүүх, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, тээвэр, автозам, цахилгаан холбоо, батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагналаа. Өвөрхангай аймгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 30, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18, Цэргийн хүндэт медалиар 5 хүнийг шагналаа. Төрийн дээд одон медалийг өнөөдөр /2017.03.18/ аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, И.Доржсүрэн, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж нар гардуулан өгөв.