“Нэг өрх-Нэг ажлын байр” аянд аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон идэвхи санаачилгатайгаар манлайлан оролцож, аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, хоёр өрхөд тусламж, дэмжлэг үзүүллээ. Тухайлбал “Ахмадаа дээдлэх жил”-тэй холбогдуулан сар шинийн баярын өмнө Арвайхээр сумын 8 дугаар багийн өндөр настан Г.Цэрэнбат гуайг эмчилгээ сувилгаанд хамруулж, гэр орныг нь шинэчлэн засварлаж сэтгэлийн дэм хайрласан юм. Харж хандах үр хүүхэд, хань ижилгүй Г.Цэрэнбат гуай олон жил хоёр дахь түүхий эд цуглуулан амьжиргаагаа залгуулж байгаа нэгэн. Цаашид аймгийн ЗДТГ-ынхан Г.Цэрэнбат гуайг эргэж тойрч, түүний эрүүл мэндэд анхаарч байхаар болсон юм.
Тус байгууллагын хамт олон Арвайхээр сумын 11 дүгээр багт оршин суудаг 3-16 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйнхийг 2 дахь өрхөөрөө сонгон авч аяны үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.