• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймагт мал төллөлт 24 хувьтай байна

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 2092.8 мянган эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар /2017.03.31/ нийт эх малын 24 хувь буюу 495.3 мянган эх мал төллөж 491.5 мянган төл бойжиж байна. Тодруулбал1411 ботго, 167 унага, 2735 тугал, 293.7 мянган хурга, 193.5 мянган ишиг бойжиж, төл бойжилт 99 хувьтай байна.Төл малын  хорогдол Баруунбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан, Хархорин, Нарийнтээл, Арвайхээр сумдад, том малынхорогдол Уянга, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Хужирт, Нарийнтээл, Тарагт сумдад их байна.

 

2017-03-31 12:54:25