Баянгол сумын ЗДТГ-ын дарга, Гучин-Ус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Өвөрхангай аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Баянгол сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад 2 иргэн, Гучин-Ус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад 8 иргэн тус тус бүртгүүлснээс Гучин-Ус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 5 иргэн тэнцсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн 5 иргэнийг Гучин-Ус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн хамгийн өндөр үнэлгээ авсан Д.Нэргүйг Гучин-Ус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.
Хархорин сумын Соёлын төвийн эрхлэгчийн албантушаалдтомилогдохажилтнысонгоншалгаруулалтад 3 иргэн бүртгүүлж, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгоншалгаруулалтыг 2017оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус ажлын байранд хүн тэнцээгүй байна.
Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг
дахь салбар зөвлөл