Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, академич, хүүхдийн зохиолч П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Төв номын сангаас “Хүүхдийн уншлагыг дэмжин дэлгэрүүлье” аяныг зарлажээ. Аймаг, орон нутгийн ирээдүй болсон хүүхэд, багачуудын оюун санааг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилготой тус арга хэмжээний хүрээнд
аймгийн Төв номын сан:
- “Гэрээр ном олгох танхим”-ыг хүүхдийн номоор баяжуулах
- 7 хоног бүрийн 3, 5 дахь өдөр “Гэр бүлийн уншлага” тогтмол зохион байгуулах
- 1-3 дугаар ангийн сурагчдыг анги, хамт олноор нь эцэг, эхийн хамт “Гэр бүл”-ийн уншлаганд урилгаар хамруулах
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр ном, тоглоомын багц олгох, зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх
Сумдын соёлын төвийн болон ерөнхий боловсролын сургуулиуд :
-Номын орчин үеийн шаардлагыг хангахуйц арга билгийн ухааны хөрсөн дээр суурилсан уран зохиолын хувьд сайн бичсэн сонирхолтой, сэтгэлгээний номоор хүүхдийн уншлагыг фондоо баяжуулах
-Сурагчдын хичээлээс гадуур заавал унширх номын шинэчилсэн жагсаалтыг гарган танилцуулах
-Аман зохиолыг сурталчилах, хүүхдүүдийн дунд аман зохиолоор үндэсний зан заншил, хүүхдийн төлөвшлийн талаар анги удирдсан болон монгол хэл уран зохиолын багш нар ярилцлага хийх
-Хүүхдийн уншлагыг дэмжих талаар идэвхтэй ажилласан номын сан, номын санчийг шалгаруулахаар төлөвлөсөн байна.
Эцэг, эхчүүдэд:
-“Гэр бүлийн уншлага”-д хүүхдийн хамт идвэхитэй оролцох
- Хүүхэд ном унших орчныг бүрдүүлж гэрийн номын сантай болох
- Хүүхдээ номын тэмдэглэл хөтлүүлж сургахыг
Албан газар, бизнесийн байгууллагуудад:
-Сүүлийн үед хэвлэгдэн гарсан хүүхдийн уран зохиолын номоор “Хүүхдийн уншлагыг дэмжие” ном хандивлах аянд нэгдэж хамтран ажиллах
-Хүүхдийн уншлагын танхимын орчин нөхцөлийг сайжруулахаддэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалжээ.
Ирэх 5 дугаар сард болох “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар тус аянд идэвхи санаачилгатай оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулж “Хүүхдийн уншлагыг дэмжигч” байгууллага, “Хүүхдэд ээлтэй номын сан”, “Оюунлаг” гэр бүлээр өргөмжлөх юм. Түүнчлэн хамгийн олон ном уншсан 3 хүүхдийг “Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн”-ээр шагнах ажээ.