Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Статистикийн тухай хуулийн дагуу улсын хэмжээнд статистик тоо баримтыг орон нутгийн түвшинд багийн Засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтнууд хариуцан ажилладаг.
2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх багийн Засаг дарга шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Үндэсний Статистикийн Хороо нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хороо, Өвөрхангай аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хамтран энэ сарын 17-ноос 18-ны өдрүүдэд 19 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, багийн Засаг дарга нарт тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар оролцов.
Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт хийжбайна.Мөн дээрх сэдвүүдтэй холбоотой статистикийн мэдээллийн сангуудын программдээр дадлагажуулж,чадвар эзэмшүүлнэ.