Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, хэсгийн төлөөлөгч нарын албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” тэмцээнийг аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Арвайхээр хотноо зохион байгууллаа.
“Тус тэмцээнд 19 сумын 17 хэсгийн төлөөлөгч эссэ бичлэг, хууль эрх зүйн мэдлэг шалгах сорил, гадаад хэлний мэдлэг шалгах сорил, комьпютерийн мэдлэг шалгах сорил, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, мотоцикль жолоодох ур чадвар гэсэн 7 төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорив. Алба хаагчдаас тэргүүн байранд Хужирт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Үл-Олдох, дэдбайранд Хайрхан-дулаан сумын хэгсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзул, гутгаар байранд Бат-Өлзий сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Самдантүвдэн нар тус тус шалгарлаа. Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болов.