• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Төсвийн шууд захирагч нар“Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөнө

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай 2020” хөтөлбөрт “Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, тэдгээрийн бүртгэл мэдээлэл, үнэлгээ, тайланг ил тод нээлттэй болгож, өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх”, “Төсвийн төлөвлөлт, хариуцлагыг сайжруулж, аймгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх тухай” зорилт тусгагдсан. Энэ хүрээнд “Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт Өвөрхангай аймгийн Төсвийн шууд захирагч нарын зөвлөгөөнийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдана.

                 

2017-04-20 16:13:49