Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас Эх, хүүхэд, настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг сайжруулан, орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх, эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилгоор БОЭТ, Дэлхийн Зөн ОУБ-ын Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн явуулын тусламж үйлчилгээг хөдөөгийн 18 суманд зохион байгуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр замдаа гарлаа.
Эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг хүргэж буй эмч, мэргэжилтнүүд сумдад ажиллахдаа:
-Эх, хүүхэд, дотрын тусламж үйлчилгээнд хяналт хийж, зөвлөмжөөр хангах
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Жирэмсний хяналт”, “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх”, “Эцэг эхчүүдэд эмнэлгийн тусламж хайх мэдлэг” зэрэг сэдвээр ажлын байрны сургалт зохион байгуулах
- 5 хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжлийн хяналтын баримт бичигт хяналт хийж, зөвлөмжөөр хангах
- Эрсдэлт бүлгийн эх, суурь эмгэгтэй хүүхэд, настанг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх, зөвлөгөө өгөх
- Сумдын эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.