• Албан ёсны цахим хуудас
“Ахмад-2017” урлаг, спортын их наадмын 2 дугаар шатыг бүсчилэн зохион байгуулна

“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ахмадуудын дунд урлаг, спортын их наадмыг шат дараатай зохион байгуулж байна. Ахмад үеийнхний урлаг, спортын далд нөөц, авьяас чадварыг илрүүлж, нийтийн хүртээл болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, спортын амжилтыг ахиулан, алдаршуулах зорилготой тус наадам 3 шаттайгаар зохион байгуулагдаж байгаа юм.

Эхний шатны шалгаруулалт баг, сумын түвшинд зохион байгуулагдаж сумдын шилдгүүд тодорсон. Ирэх 5 дугаар сард сумдаас шалгарсан ахмадууд бүсийн тэмцээнд хүчээ сорих юм. 

“Ахмад 2017” урлаг, спортын их наадмын 2 дугаар шатны бүсийн шалгаруулалт

1.    Арвайхээр 1 дүгээр бүс /Бүсийн төв-Арвайхээр/ 2017 оны 5 дугаар сарын 4, 5, 12

2.    Хархорин 2 дугаар бүс /Бүсийн төв Хархорин/ 2017 оны 5 дугаар сарын 9, 10

3.    Хужирт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий /Бүсийн төв Хужирт/ 2017 оны 5 дугаар сарын 10, 11

4.    Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Сант, Өлзийт /Бүсийн төв Есөнзүйл/ 2017 оны 5 дугаар сарын 14, 15

5.    Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт /Бүсийн төв Уянга/ 2017 оны 5 дугаар сарын 21, 22

6.    Богд, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Баруунбаян-Улаан /Бүсийн төв Гучин-Ус/ сумдад 2017 оны 23, 24-ний өдрүүдэд болно.

Урлагийн их наадамд: ардын дуу, ардын хөгжим, ардын бүжиг, язгуур урлаг, уран уншлага

Спортын их наадамд: шатар, волейбол, ширээний теннис, чийрэгжүүлэх дасгал, шагайн харвааний төрөлд ахмадууд маань хурд, хүч, авьяас чадвараа сорино.

Бүсийн тэмцээнээс шалгарсан урлаг, спортын авьяастнууд 9 дүгээр сард аймгийн төвд зохион байгуулагдах төгсгөлийн шатны уралдаан тэмцээн, гала тоглолтод оролцоно.

 

 

 

2017-04-26 17:00:43