Аймгийн Засаг даргын 2017 оны 162 дугаар захирамжаар Монгол улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулан байгуулж, ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
Тус төлөвлөгөөнд “Цахим архивын жишиг аймаг” болох бэлтгэл ажлыг хангах, аймгийн Архивын байрны тохижилт, үйлчилгээг сайжруулах, “Өвөрхангай аймгийн Архивын албаны түүх” номыг эмхэтгэж хэвлүүлэх, “Өвөрхангай аймгийн төр, нийгмийн зүтгэлтнүүд”-ийн гэрэл зургийн альбом гаргах, Байгууллагуудын архивын баримтыг судлах чиглэлээр үзэсгэлэн гаргах, Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны аймгийн зөвлөгөөн, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах зэрэг 20 гаруй төрлийн ажлыг хийж, хэрэгжүүлэхээр тусгажээ.