• Албан ёсны цахим хуудас
“Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт онол практикын бага хурлыг зохион байгууллаа

Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт онол практикийн бага хурлыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуллаа.

Тус хуралд БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгийн 40 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн оролцож

Тэргүүн байрыг“Чинмэнд хувийн хэвшлийн эмнэлгийн ахлах сувилагч М.Уранбилэгийн “Чинмэнд эмнэлгийн 2015, 2016 оны зуны борогшуулалт, чийрэгжүүлэлтэнд хийсэн үр дүнгийн судалгаа”

Дэд байрыг БОЭТ-ийн эх баригч Б.Эрдэнэчимэг нарын “БОЭТ-д үйлчлүүлсэн охидын жирэмслэлтийг судалсан нь”

Гутгаар байрыг: БОЭТ-ийн эх баригч П.Буянжаргал нарын “Эх барихын практик дахь ургийн хяналтын мониторын үр дүнг судалсан нь” илтгэлүүд тус тус эзэллээ.

Энэ удаагийн онол практикийн бага хуралд эх, хүүхдийн хяналтыг сайжруулах, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, хяналтын хуудасны үр дүнг үнэлсэн зэрэг олон талын сэдвүүдээр судлагдсан илтгэлүүд хэлэлцэгдсэн нь цаашид эх, хүүхдэд үзүүлж буй сувилахуйн тусламжийг сайжруулах шийдлүүдийн гарцыг тодорхойлсон, ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

 

2017-04-28 09:38:33