Аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ажлын хэсэг байгуулагдан энэ оны 4 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд Хархорин, Есөнзүйл, Сант, Баян-Өндөр сумдад ажиллаж байна.
Сум орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаатай танилцах, харилцан мэдээлэл солилцох, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх, гарч буй хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг бий болгоход мэргэжил арга зүйн дэмжлэг, зөвлөмж өгөх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор сумдад ажиллаж байгаа юм.
Түүнчлэн гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар шинээр батлагдсан хуулиудыг сурталчилах, орон нутагт хүчирхийлэл, дарамтанд өртсөн буюу өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хамтарсан багаар нийгмийн ажлын, хамгааллын үйлчилгээг тогтвортой үзүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.