Архи, согтууруулах ундааны хор холбогдлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах зорилгоор “Мэргэжлийн баг”-аас санаачилан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн эмч клубын сурагчдыг “Үе тэнгийн сургагч багш”-аар бэлтгэж, 60 сургагч багшид гэрчилгээ олгов.
“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр аймгийн хэмжээнд холбогдох төрийн байгууллагын албан хаагчдаас бүрдсэн “Мэргэжлийн баг” 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Тус багийн үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлэх үүрэг бүхий “Аддиктологи”-ийн баг бүх сумдад ажиллаж байна.