Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга нарын 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан бэлчээр хамгаалах арга хэмжээний хүрээнд микробиологийн аргаар бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг 4 дүгээр сарын 24-нөөс 30-ны хооронд зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК-тай хамтран Хайрхандулаан сумын 15.0 мянган га талбайд 30 тонн, Нарийнтээл сумын 20.0 мянган га талбайд 40 тоннбактержуулсан бэлдмэл цацаж, микробиологийн аргаар бэлчээрийн хортон мэрэгчдийг устгав. Уг арга хэмжээний үр дүн, ажлын гүйцэтгэлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал хамгааллын хүрээлэнгээс хамтарсан ажлын хэсэг томилогдож 5 дугаар сарын эхний 7 хоногт хяналт тавьж, техникийн үр дүнг тооцох юм байна.
Манай аймагт бактержуулсан бэлдмэлээр хавар, намрын улиралд хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.