Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Нээлттэй хаалга”-ны өдрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Аюуш баатрын талбайдзохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус хэлтсийн албан хаагчидтэтгэвэр, тэтгэмж, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар 500 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, тэдний сонирхсон асуултад хариулжээ. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Ачтан ирээдүй, Ариунсанаа эмнэлгийн эмч,мэргэжилтнүүд иргэдийн цусны даралт үзэж, сахарын хэмжээ тогтоон, биеийн жингийн индекс тодорхойлж, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангуудэмийн үнийн хөнгөлөлт болон эмийн зохистой хэрэглээ, витаминжуулалтын аяны талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.