• Албан ёсны цахим хуудас
Төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг дэв олгуулахаар аймгийн Засаг даргад уламжиллаа

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн нэгдүгээр хуралдаанаар төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг дэв олгох асуудлыг хэлэлцлээ.

Нутгийн захиргааны байгууллагуудаас нийт 131 төрийн жинхэнэ албан хаагчид зэрэг дэв олгуулахаар ирүүлсэн материалыг хэлэлцэж, 104 төрийн жинхэнэ албан хаагчид зэрэг дэв шинээр болон ахиулж олгохоор шийдвэрлэж, аймгийн Засаг даргад уламжиллаа.

 

                            Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг

                                                                                                           дахь салбар зөвлөл

  

2017-05-03 17:16:59