Монгол улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор “Гудамж” төслийн нэгжийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөлдшилжүүлэн, үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус төслийн хүрээнд аймгийн төвүүдэд “Аймгийн төв” дэд төсөл хэрэгжих бөгөөд 2014-2015 онд “Гудамж” төсөл хэрэгжсэн гурван аймгийн төвөөс бусад 18 аймгийн төвд үргэлжлүүлэн ерөнхий төлөвлөгөөний болон бусад суурь судалгаа хийгдэж, аймгуудын төвийн хэсгийн хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулж, шинээр гудамж, зам, талбай, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барих юм байна.Энэ хүрээнд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц”төслийнзохицуулагч Б.Батболдоор ахлуулсан судалгаа, төлөвлөлтийн баг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй хамтран холбогдох судалгааг хийлээ.