Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан "100 цагаан нөмрөгтөн" чуулга, уулзалтыг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулав.
Чуулга уулзалтад аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, 19 сумынэрүүл мэндийн төвийн сувилагч, эх баригч, багийн эмч, дүн бүртгэгч нарын төлөөлөл, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сувилагч нар чууллаа.