Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан "100 цагаан нөмрөгтөн" сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн чуулга, уулзалтыг зохион байгуулж энэ хүрээнд аймгийн төв талбайд "Цэвэр гар - Гэрэлт ирээдүй" уриатай100 цагаан нөмрөгтний гар угаах бүжгийг хийж, иргэд олон нийтийг эрүүл ажиллаж, амьдрах зан үйлд уриаллаа.
"Цэвэр гар бол эрүүл мэндийн үндэс" сэдвээр эрүүл мэндийн гавьяат ажилтнууд сургаал үгээ хэлж, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд 8 чиглэлээр өртөө гарган иргэдэд зөвлөгөө өгч, сургалт сурталчилгааг зохион байгууллаа.