Өвөрхангай аймаг "Дэлхийн тамхигүй өдөр", "Автомашингүй өдөр"-ийг тохиолдуулан "Арвайхээр кросс - 2017" бүх нийтийн арга хэмжээг бямба гарагт зохион байгуулж эрүүл ажиллаж амьдрах зан үйлийг олон нийтэд уриаллаа.
Төрийн болон төрийн бус 24 байгууллага, Арвайхээр сумын 11 багийн иргэдийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжлийнсургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид нийт 1700 иргэн дугуйн болон нарны алхалтын парат жагсаалд оролцов.