"Элэг бүтэн монгол хөтөлбөр"-ийг орон нутагт хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг энэ 7 хоногийн даваа гаргат сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, дотрын эмч, лабораторийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан зэрэг 70 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар "Элэг бүтэн монгол хөтөлбөр"-ийн хүрээнд зорилтот насны иргэдийг В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг хангах, мэдээллийг хүргэж, сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, бүртгэл маягтыг хөтлөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлага арга зүйгээр хангав.
Тус сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, "Илдэн гүн хошуу" ХХК-тай хамтран зохион байгуулж, Эрүүл мэндийн газрын удирдлагууд, мэргэжилтнүүд болон БОЭТ-ийн эмчилгээний эрх бүхий эмч, лаборант нар мэдээлэл өглөө. Мөн тус хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн аймаг, сум, дүүргийгшалгаруулж урамшуулах Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан болзолт уралдааны мэдээлэл, орон нутгаас эрт илрүүлэг, үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор 1 сарын хугацаанд зарлагдаж буй болзолт уралдааны мэдээллийг тус тус өгсөн юм.
|