Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн болоовсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний гол зорилго нь нутгийн захиргааны байгууллагын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.