• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймаг Эрдэс баялгын салбарт баримтлах бодлогоо боловсруулан баталлаа

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн нөөцийг нээн илрүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайд технологийн шинэчлэл хийх замаар хөгжүүлэн, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, тэнцвэрт байдлыг хангах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд аймгийн ИТХ-аар Өвөрхангай аймаг Эрдэс баялгын салбарт баримтлах бодлогыг боловсруулан батлууллаа.

            Эрдэс баялгийн салбарын хэтийн төлөв, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тулгуурлан эрдэс баялгийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор аймгийн хэмжээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын үндсэн чиглэлийг дараах байдлаар тодорхойлов.

1.    Хайгуул судалгааны ажлын үр дүнг дээшлүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг түшиглэн ашигт малтмалын нөөцийг тогтоох

2.    Ашигт малтмалын олборлох, боловсруулах үйлдвэрлэлд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, дэвшилтэт техник, хаягдалгүй технологийг дэмжих, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх

3.    Хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхай эрхлэх нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, хууль тогтоомжийн дагуу ажиллуулж, татвар нийгмийн даатгалд хамруулах

4.    Түгээмэл дархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг түлхүү дэмжих

5.    Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд уул уурхайн олборлолт, боловсруулалт, хаалтын дараах үед болон хүний амь нас, эрүүл мэндэд халгүй, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг хангуулан мал бэлчээрлэх нөхцөлийн хангуулах

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, геологи, хайгуул, олборлолтын талаар холбогдох газруудын мэдээллийг нэгтгэх санал зөвлөмж гаргах “Аймгийн Эрдэс баялгийн зөвлөл”-ийг байгууллаа.

 

2017-06-09 11:18:10