Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх тав тухтай орчин бий болгох зорилгоор Арвайхээр хотод Ахмадын өргөө орон нутгийн төсвөөр барьж байгаа билээ. Тус барилгын ажил өнгөрөгч 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар /2017.06.14/ 30 хувьтай гүйцэтгэлтэй байна. Барилга угсралтын ажлыг Монгол улсын гавьяат барилгачин Л.Төмөрбатар захиралтай “Ган нэгдэл” ХХК гүйцэтгэж байгаа юм. Ахмадын өргөөг 2017 оны 10 дугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.