Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас улсын хэмжээнд хууль, хяналтын байгууллагуудын албан хаагчдад тус хуулиудаар сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт Өвөрхангай аймагт 2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.