• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийн 10 сумын мал эмнэлэг 50 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Мерси Кор олон улсын байгууллага зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 (LTS 2)” төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүсэн.

Тус төслийн хүрээнд зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг 2017 оны 3 сарын 13-наас 5 сарын 31 хооронд (80 хоног) зарласан.  

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй санхүүжилтээр хийгдэж  буй тус төслийн шалгаруулалтанд 15 аймгийн нийт 98 төслийн санал ирсний дундаас зуд болох магадлал бүхий 10 аймгийн төслийг шалгаруулан нэг бүр нь 50 сая буюу нийт 500 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн  буцалтгүй тусламжыг олгоод байна. Энэхүү төсөлд Өвөрхангай аймгийн “Зос хангай” мал эмнэлгийн илгээсэн төсөл шалгарч 10 суманд буюу Бүрд, Бат-Өлзий, Өлзийт сумдад лабораторын тоног төхөөрөмж, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумдад бог мал зөөвөрлөдөг төмөр хашааг гардуулан өглөө. Энэхүү төхөөрөмжүүд нь малыг эрүүлжүүлэх,  аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тус дэм болно гэдгийг албаны хүмүүс ярьж байна. 

 

2017-06-15 16:13:41