Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд шинэчлэн батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас улсын хэмжээнд хууль, хяналтын байгууллагуудын албан хаагчдад тус хуулиудын шинэ зохицуулалтын талаар мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт манай аймагт 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Сургалтанд Өвөрхангай аймгийн хууль, хяналтын байгууллагуудын 300 гаруй албан хаагч хамрагдаж байна.