"Элэг бүтэн монгол хөтөлбөр"-ийн хүрээндэнэ онд аймгийн хэмжээнд 40-65 насны 27502 иргэнийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар /2017.06.19/ 6359 иргэнүзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Энэ нь хамрагдах ёстой 40-65 насны нийт иргэдийн 23.1 хувийг эзэлж байгаа бөгөөд хамрагдсан иргэдийн12.5 хувьд нь С вирус, 7.7 хувьд нь В вирус илэрчээ. 40-65 насны нийт иргэдийн 60хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа тул иргэд аль болох эрүүл мэндийн даатгалаа сүүлийн 2 жилийн байдлаар бүрэн төлөх шаардлагатайг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэд В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд, "С" вирус эерэг гарсан тохиолдолд вирусийн ачаалал тоолох шинжилгээ, цаашлаад бусад эмчилгээндээ үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэх юм.