Үндэсний их баяр наадам – Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж, баяр наадмын ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий аймгийн хорооны бүрэлдэхүүн, салбар хороод амжилттай тэмдэглэв.
Аймгийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолд Соёл, ёслол хүндэтгэлийн салбар хороо хариуцан, урлагийн арга хэмжээ, хүндэтгэлийн жагсаалт, Аюуш баатрын талбайд аймгийн Хөгжимт драмын театртай хамтран "Учиртай гурван толгой" дуурийг бүрэн эхээр тоглуулан наадамчин олныг цэнгүүллээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд баяр наадмын нээж үг хэлэв
Нээлтийн арга хэмжээнд 280 гаруй хүүхэд оролцлоо
Монгол Улсын Төрийн далбаа, аймгийн тугийг 9 алдартан хүндэтгэн мандуулав.
Хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Сурын харваанд насанд хүрэгч, өсвөрийн харваачид оролцож дархан мэргэн, идэр мэргэн шинээр төрөн гарав.
Шинээр аймгийн начин цолтонгууд төрөн гарлаа.
6 насны олон хурдан буян аймгийн наадамд торгон жолоо өргүүллээ.
Аймгийн арслан цолыг Зүүнбаян-Улаан сумын харъяат н.Цэдэнсодном хүртэж олон түмнийг баярлууллаа.