Өвөрхангай аймагт 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3370.6 сая төгрөгийн төсөвтэйгөөр 19 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажил гүйцэтгүүлсэн байна.
Үүнээс урьд онуудад хэрэгжиж байгаад дуусаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 5 ажилд 2527.9 сая төгрөг, эн эонд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний 13 ажилд 842.6 сая төгрөгийг тус тус зарцуулж байна.
Хэдийгээр улс орны хямралтай холбоотойгоор төсөв танагдсан хэдий ч урьд онд баригдаж дуусаагүй барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах, томоохон салбаруудын барилгын засварын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ.
- Мэргэд лаборатори сургуулийн барилга /928 хүүхэд/
- Уянга сумын 400 хүний суудалтай Соёлын төв
- Есөнзүйл сумын 120 хүүхдийн бага сургуулийн барилга
- Хужирт сумын Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /75 ортой/
- Хархорин сумын Үерээс хамгаалах далан, сувгийн байгууламжийн гүйцэтгэлийг санхүүжүүлсэн байна.