Ахмадаа дээдлэх жилийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 867.0 сая төгрөгөөр "Ахмадын Өргөө"-г барьж ашиглалтанд оруулан, өнгөрөгч өдрүүүдэд улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Ганнэгдэл” ХХК 5 сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ажилласан бөгөөд гадна тохижилт, дотор талын тавилга угсрах ажлууд хийггдэж байна. Ахмадын өргөөний нээлтийг ахмадуудын дундах урлаг, спортын наадмын дараа буюу 9 сарын 30-ны үед нээлтийг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Ахмадаа дээдлэх жилийн хүрээнд тусгагдсан ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй аж.
Ахмадын өргөө