• Албан ёсны цахим хуудас
Сумын Засаг дарга нарын ээлжит сургалт семинар боллоо

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016-2017 оны мал аж ахуй, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар сумын Засаг дарга нартай уулзалт семинарыг зохион байгууллаа.

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хийгээд мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх  мөн намрын ургац хураалтын талаарх асуудлыг авч хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд тулгамдаад байгаа цаг үеийн холбогдолтой мэдээллийг сумын Засаг дарга нар хийсэн бөгөөд сумдад  тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж шийдэлд хүрэх арга хэмжээг аймгийн Засаг дарга авсан юм.

2017-09-20 17:10:59