Олон улсын багш нарын өдөр болон Монголын багш нарын 51 дэх удаагийн баярыг Өвөрхангай аймгийн багш сурган хүмүүжүүлэгчид 10-дугаар сарын 7-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж, Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн болоод бусад удирдлагууд оролцлоо. Баярын хурлын үеээр өнгөрсөн хугацаанд олсон амжилт бүтээлийн талаар дурдаж үр бүтээлтэй ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгч нарыг шагнаж урамшуулсан юмаа. Мөн энэ жилийн багш нарын баярын онцлог нь Арвайхээр сумын 3-р цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг болсон явдал байлаа.