Ахмадаа дээдлэх зорилтот жилийн хүрээнд "Нарны дөш" өрхийн эрүүл мэндийн төв, "Эм гоо"ХХК хамтран санаачилсан Арвайхээр сумын ахмадуудад зориулсан "Эрүүл мэндийн комплекс" арга хэмжээ 10 дугаар сарын 16-18ны өдрүүдэд Ахмадын өргөөнд зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээнд "Нарны дөш" өрхийн эрүүл мэндийн төв, "Эм гоо"ХХК-аас гадна аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, "Гантиг" шүдний эмнэлэг, "Хөх манал" уламжлалтын эмнэлэг хамтран оролцож байна.
Тус эрүүл мэндийн багц үйлчилгээнд ясны сийрэгжилтийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношилох, Биеийн жингийн индексийг тодорхойлох, Элэгний В,С вирүсийн оношилгоо, Зүрхний цахилгаан бичлэг, Хэвлийн ЭХО оношилгоо, БОЭТ-ийн ахмадын эмчилгээг хариуцсан нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, Шүд амны хөндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, Хүчилтөрөгчийн коктейлээр үйлчлэх зэрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна