• Албан ёсны цахим хуудас
Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Арвайхээр хотноо 10 дугаар сарын 15-17ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

 Аймгийн засаг даргын ивээл дор 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн БТСГ, Монголын жүдо бөхийн холбоо, Аймгийн жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тэмцээнд 16-с дээш насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 жингийн ангилалтайгаар нийт 13 клубын 100 гаруй тамирчид оролцож байна.

Тус тэмцээний шүүгчээр Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон Олон улсын шүүгчид ажиллаж байна. Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хүндэт өргөмжлөлийг аймгийн Засаг дарга Г.Ганболдод гардуулан өглөө. 

2017-10-17 16:05:28