Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийн ээлжит 6-дугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна. Ахмад настны эрүүл мэнд, соёл, урлаг, чөлөөт цаг, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор 2017 оныг “ Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд 27 зорилт, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ. Зарим нэг томоохон ажлуудаас дурдвал Арвайхээр суманд улс, орон нутгийн төсвийн 867,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын өргөө”-г ашиглалтанд орууллаа. Мөн 10 суманд ахмадад үйлчлэх төвтэй болголоо. Мөн ахмадын урлаг спортын анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулсан бөгөөд аймгийн 19 сумыг хамарсан томоохон арга хэмжээ болсон юм. 2017 онд аймгийн нийт 9867 гаруй ахмадын судалгааг нарийвчлан гаргаснаас6214буюу 62.9% тай хамруулсан байна. Үүнээс: 4088 ахмад өвчлөлтэй илэрсэнээс 66.9%-ийг эмчлэн эрүүлжүүлсэн.Мөн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 55-65 насны ахмадыг В,С вирусын шинжилгээнд 3575 хамрагдаж 704 В,С вирус илрэн 161 ахмадын эмчилгээг эхлэсэн. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд 1812 ахмадуудыг хамруулж эмчилгээнд оруулсан гэх мэтчилэн ахмадын эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын салбарлуу чиглэсэн олон арга хэмжээг зорилтот жилийн хүрээнд зохион байгууллаа. “Ахмадаа дээдлэх” зорилтот жилийн хүрээнл орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн адил хамтран ажиллаж жилийн турш бүхий л арга хэмжээг сурвалжлан олон нийтэд хүртээмжтэй олон удаагийн цацалттайгаар хүргэж ажилласан байна.